Бид гэж хэн бэ?

1963 онд үүсгэн байгуулагдснаас хойш 50 гаруй жилийн арвин их туршлага хуримтлуулахдаа Эс Эл Эс өдгөө механикийн систем, бүрэлдэхүүн эд анги, өндөр чанарын холхивч, хүч дамжуулах эд анги, түүнтэй холбогдох бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлээр ажилладаг бизнесийг сайжруулах шийдлийн компани болж чадсан.

Алсын хараа

SLS Bearings нь өөрийнхөө үнэт зүйлсийгмөрдлөг болгон бүтээлчээр, эрч хүчтэйгээртаны бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх шинэ цогц шийдлийг түгээнэ.

Хэтийн зорилго

Бид механик систем, түүний эд ангиуд, шийдлүүдийг өөрийн өргөн цар хүрээтэй сүлжээ, өндөр ур чадвартай ажилтнуудаараа дамжуулан хэрэглэгчид, хамтрагчиддаа өрсөлдөхүйц давуу талыг бий болгоно.

Үнэт зүйлс

bХариуцлага
Бид ажилдаа хүсэл тэмүүлэлтэй. Хэрэглэгчдийн маань бизнесийн үйл ажиллагаанд бидний ажил, үйлчилгээ тусалдаг гэдэгт итгэдэг.
Үйлчлүүлэгчдээ хандсан
Бид хэрэглэгчдээ бизнесийн үйл ажиллагааныхаа төвд тавьж, тэдний хүсэл, шаардлагыг давуулан ажиллахыг зорьдог.
Төгс байдал
Бид хэрэглэгчдийнхээ бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шийдлийн төлөө өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцаж, өөрийн хүмүүсээ шинэ соргогоор сэтгэж санаачлахыг байнга дэмждэг.
Чанар
Бид үйлчлүүлэгч хэрэглэгчдээ найдвартай, чанартай бараа бүтээгдэхүүн, найрсаг үйлчилгээ, хариуцлагатай үйл ажиллагаагаар хангадаг. Мөн бид өөрсдийн өндөр стандарт шаардлагыг хангаж чадахуйц хамтран ажиллагч түншүүдийг хайдаг.
Багийн ажиллагаа
Бид нэг хүн шиг нэгдсэн зорилготой байж өөрсдийн мэдлэг, ур чадвараа харамгүй хуваалцдаг.

Бидний Бодгаль

Бидний стратеги

Бид үйл ажиллагаагаа өөрийн үнэт зүйлсүүдээ тулгуурлан, бүтээлч, эрч хүчтэйгээр явуулдаг. Бид өөрсдийн харилцагч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагч түншүүд болон ажилтнууддаа амжилтанд хүрэх давуу талыг бий болгох зорилгын төлөө бүхий л үйл ажиллагаагаа явуулж, өргөн хүрээг хамарсан өөрийн сүлжээгээ өргөтгөн сайжруулж байдаг.