Шилдэг ажилтнууд, шилдэг үйлчилгээ

Дэлхийн төвшний үйлчилгээг хүргэхийн тулд SLS нь дотоодын болон гаднын хамгийн шилдэг мэргэжилтнүүдийг урьж ажиллуулдаг. Бид мэргэжилтнүүддээ эзэмшсэн мэргэжил ажилдаа өсөн дэвжиж, өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаараа бахархах боломжийг нь бүрдүүлж өгдөг. Ажилтнуудынхаа өсөн дэвжих, мэргэшин дадлагажих хүсэл эрмэлзлийг нь цаг ямагт дэмжиж, тухайн ажил үүргийг хамгийн дээд төвшинд хийж гүйцэтгэхэд нь туслах бодлогыг баримтлан ажилладаг Шилдэг үйлчилгээтэй байх нь - SLS ийн эрхэм зорилтын салшгүй нэгэн хэсэг бөгөөд бизнес шийдлүүдийг нийлүүлдэг компаниудын хамгийн шилдэг үйлчилгээтэй тэргүүлэгч нь байхад тусалдаг.

Бид өөрсдийн ажилтнуудаа үйлчилгээний хамгийн өндөр төвшинд тогтмол байлгахад чиглэсэн сургалтуудад хамруулдаг ба харилцагчиддаа хүлээлтээс ч илүү үйлчилгээг үзүүлэхийн төлөө хичээн ажилладаг.

Шилдэг ажилтнууд, шилдэг үйлчилгээг бий болгоход бидний хүлээх хариуцлага

Хамгийн шилдэг үйлчилгээтэй байгууллага болохын тулд бид өөрийн ажилтнуудыг хөгжүүлэхэд тасралтгүй анхаарлаа хандуулж байдаг.Харилцагчдынхаа бизнесийг амжилттай байхад өөрсдийн эзэмшсэн туршлага, мэдлэг, чадвараа ашиглан байнга туслах нэгдсэн нэгэн үзэл бодлоор бид хөтлөгддөг.

SLS нь дэлхийн төвшний ажилтнууд, үйлчилгээтэй байгууллага болж чадсан гэдгийг илтгэн харуулсан Сингапурын чанарын сертификатыг 2019 онд Сингапурын Худалдаа Үйлдвэрийн яамны дэргэдэх Enterprise Singapore байгууллагаас бахархалтайгаар гардан авсан билээ.

SLS нь 2003 оноос хойш Сингапурын чанар стандартын байгууллага болох SPRING ын Singapore People Developer сертификатын шаардлагыг бүрэн хангасан байгууллага болсон билээ. Энэ нь SLS ын өөрийн ажилтнуудын өсөлт хөгжилд зориулсан иж бүрэн системийг бий болгож чадсаны нэгэн илэрхийлэл мөн билээ.

Ажилтан ажиллагсдынхаа аюулгүй ажиллагааг ханган ажиллан, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийн удирдлага хяналтын шаардлагыг өндөр төвшинд хангаж ажилласан тул Сингапурын Хөдөлмөрийн яамны дэргэдэх WSH Council байгууллагын bizSAFE 3р төвшингийн зэрэглэлийн шаардлагыг 2014 онд биелүүлсэн ба давтан магадлан итгэмжлэгдсэн билээ.