Холхивч, Их бие/үүр

Холхивч нь механик эд ангиудыг эргэлдэх юмуу үрэлт багатайгаар жигдхэн хөдлөх боломж олгодог. Үйлдвэрийн суурийн машинд хэрэглэгддэг учраас тэдгээр нь ачааллыг үр дүнтэй дамжуулахад тусалж, эд ангийг зөв байрлуулсан эсэхийн баталгаа болдог.

Зориулалтаас хамаарч холхивчийн хамрах хүрээ, төрөл нь олон янз байдаг. Холхивчийн хамгийн түгээмэл хэлбэр нь үрлэн холхивч/шаарик, өнхрүүштэй холхивч, дан холхивчууд юм. Эдгээрээс үрлэн холхивчууд хамгийн их хэрэглэгддэг, илүү өндөр хурдаар хөнгөн даацын зөөвөрлөлтийн зориулалтаар ашиглахад тохиромжтой. Өнхрүүштэй холхивчууд удаан хурдтайгаар хүнд даацын ачаа зөөвөрлөхөд ашиглана.

Эс Эл Эс-ээс та холхивчууд, холхивчийн эд ангиуд, их бие, штокийн хөндий, тээглүүрийг цогцоор иж бүрнээр нь олох болно. Бид бүх төрлийн холхивч, өнхрүүштэй холхивчийг нийлүүлэхээс гадна цахилгааны хамгаалалттай юмуу эрчим хүчний хэмнэлттэй холхивчийн зэрэг таны хэрэгцээнд тусгайлан тохируулсан шийдлүүд ч захиалгаар хийнэ.

Яагад Эс Эл Эс-г сонгох вэ?

Холхивч үйлдвэрлэгчдийн тархсан сүлжээ, өргөн хүрээг хамарсан брэндүүд таньд шаардлагатай байгаа ямар ч холхивчийг олоход тусална. Мөн манай мэргэжлийн инженерийн баг өртөгт хэмнэлттэй шийдэлд хүргэх, машин механизмын сул зогсолтыг багасгах, таны амжилтын давуу талыг бий болгохын төлөө хамтран ажиллахад үргэлж бэлэн байдаг билээ.

Бидний үзүүлж буй үйлчилгээнүүдийг дурьдвал: Холхивчийн алдааг оношлох, холхивчийн суурилуулалт, салгалт, тос тосолгоо, илүү тохиромжтой ажиллагаа, холхивчийн ашиглалтын хугацааг сунгахын тулд таны бүтээгдэхүүнд тохиргоо хийх үйлчилгээнүүд багтдаг.

Нэмэлт мэдээллийг эндээс авна уу.